Монгол ноолуурын үзүүлэлт нь дунджаар 15-17 микрон голчтой 36-44 мм урттай ба энэ үзүүлэлтээрээ монгол ноолуур нь дэлхийн ноолуурын зах зээл дээр өндрөөр үнэлэгддэг.

Манай компани Монгол улсын стандартад заасны дагуу Монголын хаан ширхэгт болон 1-р зэргийн ноолуурыг технологийн дагуу боловсруулан нийлүүлж байна.

Ноос, ноолуурын бүрэлдэхүүн хэсэг:

Хялгас - Хөндий голтой, бүдүүн, урт, атираагүй ширхэгт

Завсрын үс - Тасалдсан хөндий голтой, урт, сулавтар атираатай ширхэгт

Ноолуур - Хөндий голгүй, атираатай ширхэгт

Ангилал

Боловсруулалтын түвшингээр нь:

  • угаасан
  • самнасан
  • туузалсан

Өнгөөр нь:

  • цагаан
  • цагаан цайвар
  • цайвар
  • бор