'Жин Корона' ХХК-ийн Танилцуулга

Жин Корона ХХК нь 2006 оны 5 сард ноос, ноолуур угаах үйлдвэрлэл явуулах чиглэлээр анх байгуулагдсан.

Ноос, ноолуур угаах үйлдвэр нь Австрали улсын технологиор БНХАУ-ын Шанхай хотод үйлдвэрлэсэн ISO 9001 Олон улсын шаардлага хангасан 2006 оны 9 сард үйлдвэрлэсэн LB0 152 маркийн 5 онгоц бүхий бүрэн автомат ноос, ноолуур угаах машин 1, мөн бүрэн автомат баглагч машин, 2019 онд өргөтгөл хийн нэмэлтээр суурьлуулсан LB-023-152 маркийн 5 онгоц бүхий бүрэн автомат ноос, ноолуур угаах ком машинаар тоноглогдсон бөгөөд ноос, ноолуур угаах үйлдвэрт тавигдах стандарт шаардлагыг бүрэн хангаж ажилладаг.

100 м3/хон цэвэрлэх хүчин чадалтай Цэвэрлэх байгууламжтай бөгөөд үйлдвэрийн бохир усыг стандартын шаардлага хангасан технологийн дагуу цэвэрлэж, Байгаль орчны аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага ханган ажиллаж байна. Үйлдвэр нь хоногт 8-10 тонн , жилд 2100 - 2600 тонн угаасан ноос, ноолуур бэлтгэх хүчин чадалтай.

Манай компаний давуу тал нь ажилчид нь тогтвор суурьшилтай олон ажил ажилласан туршлагатай, хамтрагч байгууллага болон хувь хүмүүстэй олон жил хамтран ажиллаж байгаа.

Эрхэм зорилго

Олон улсын стандартад нийцсэн бүтээгдхүүн үйлдвэрлэн, үнэ цэнийг бий болгон, хэрэглэгч, харилцагчдынхаа итгэлийг хүлээсэн, нийгмийн хариуцлагатай Монгол Улсын ноос ноолуурын салбарын тэргүүлэгч компани байхыг зорьдог.

Алсын хараа

Шилдэг технологийг нэвтрүүлэн, олон улсын ноос, ноолуурын бүтээгдхүүний зах зээлд танигдсан, бренд бүтээгдхүүн үйлдвэрлэгч болох.