Ноос, ноолуур угаах үйлдвэр нь Австрали улсын технологиор БНХАУ-ын Шанхай хотод үйлдвэрлэсэн ISO 9001 Олон улсын шаардлага хангасан 2006 оны 9 сард үйлдвэрлэсэн LB0 152 маркийн 5 онгоц бүхий бүрэн автомат ноос, ноолуур угаах машин 1, мөн бүрэн автомат баглагч машин, 2019 онд өргөтгөл хийн нэмэлтээр суурьлуулсан LB-023-152 маркийн 5 онгоц бүхий бүрэн автомат ноос, ноолуур угаах ком машинаар тоноглогдсон бөгөөд ноос, ноолуур угаах үйлдвэрт тавигдах стандарт шаардлагыг бүрэн хангаж ажилладаг. 100 м3/хон цэвэрлэх хүчин чадалтай Цэвэрлэх байгууламжтай бөгөөд үйлдвэрийн бохир усыг стандартын шаардлага хангасан технологийн дагуу цэвэрлэж, Байгаль орчны аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага ханган ажиллаж байна.
Үйлдвэр нь хоногт 8-10 тонн , жилд 2100 - 2600 тонн угаасан ноос, ноолуур бэлтгэх хүчин чадалтай.