Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан Алт” үндэсний хөдөлгөөн нь ноос, ноолуур, арьс ширний салбарын эрх зүй, хөрөнгө оруулалт, татварын таатай орчинг бүрдүүлэх, түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоог дэмжих, үйлдвэрлэлт, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэх, хөнгөн үйлдвэрийн салбарын хүний нөөцийг чадавхижуулах үндсэн тулгуур асуудлуудыг дэмжих зорилготой бөгөөд үйл ажиллагааг үр дүнтэй, гүйцэтгэлтэй явуулж мэргэжлийн холбоодын нэгдмэл асуудлуудыг дэвшүүлэхээр “Цагаан Алт” ТББ-ыг байгуулсан билээ. ТББ-ын төлөөлөн удирдах зөвлөлийн анхны хурлыг Монголын ноос ноолуурын холбооны байранд 2025 оны 7-р сарын 3-ны өдөр зохион байгуулав.
Тус хуралд, Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай, Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын ажилтанууд, Монголын ноос ноолуурын холбоо, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, үйлдвэрүүдийн удирдлагууд оролцсон нийт 21 хүний бүрэлдэхүүнтэй ТУЗ-ын гишүүд хуралдаж бүтэц зохион байгуулалт, удирдлагаа баталлаа.
“Цагаан Алт” ТББ-ын ТУЗ-ын гишүүд, гүйцэтгэх захирал, ажлын багийг томилох болон үйл ажиллагааг явуулах оффис, ажлын төлөвлөгөө, гишүүнчлэлийн хураамжийн хэмжээг хэлэлцэж нийт удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар ТББ-ын ТУЗ-ын даргаар Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай, Гүйцэтгэх захирлаар ХХААХҮЯаманд ХҮБХЗГазрын даргаар ажилласан хөнгөн үйлдвэрийн салбарын олон жилийн мэдлэг, туршлагатай Д.Бадарч түүнчлэн ТББ-ын ажлын албанд салбарын мэргэжлийн холбоод тус бүрээс нэг хүнийг томилж нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын албыг эцэслэн батлав.
“Цагаан Алт” ТББ-ын ажлын алба нь үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв, санхүүжилтийг танилцуулах юм.